





0
ЯВГАН ЗАМЫН ХАВТАН
Бүтээгдэхүүний үнэ: 1 м² – 33,600 төгрөг
Явган замын хавтан нь явган хүний зам, талбай, авто зогсоол, ногоон байгууламж болон гадна тохижилтын ажлуудад зориулсан өндөр бат бэх бетон бүтээгдэхүүн юм. Орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн энэхүү хавтан нь элэгдэл даах чадвар сайтай, өнгө үзэмжтэй бөгөөд урт хугацаанд ашиглахад тохиромжтой.
ЗОРИУЛАЛТ
• Явган хүний зам талбай байгуулах
• Орон сууцны хороолол, хотхон, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт хийх
• Авто зогсоол, амралтын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн хучилт хийх
• Барилга байгууламжийн гадна орчны тохижилтод ашиглах
• Ногоон байгууламжийн зам талбайг тохижуулах
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
• М400 маркийн өндөр нягтралтай, бат бөх бетоноор үйлдвэрлэсэн
• Элэгдэл, цохилт болон цаг агаарын нөлөөлөлд тэсвэртэй
• Ус чийг, хөлдөлт гэсэлтийн нөхцөлд ашиглах боломжтой
• Төрөл бүрийн өнгө, загвар, хэмжээсийн сонголттой
• Угсралт хийхэд хялбар, засвар үйлчилгээ бага шаарддаг
• Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ
Бүгд Найрамдах Турк Улсын MUSTAFA YONTAR үйлдвэрийн орчин үеийн техник технологи бүхий бүрэн автомат явган замын хавтан үйлдвэрлэлийн өндөр даацын тоног төхөөрөмжөөр хийгдсэн.
Хоногт 1,200 м² хүртэлх явган замын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд захиалагч байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгцээг богино хугацаанд, тогтвортой чанартай бүтээгдэхүүнээр хангах боломжтой.
ИХ ХЭМЖЭЭГЭЭР НИЙЛҮҮЛНЭ
Явган замын бүх төрлийн хавтанг их хэмжээгээр, тогтмол нийлүүлэх боломжтой бөгөөд улсын болон хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын төсөл, хот тохижилтын ажлуудад хамтран ажиллахад бэлэн байна.
Угсралттай үнээр хийж гүйцэтгэнэ.

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.