
NOROO PAINT SINGLETHANE ДЭЭВРИЙН УРЕТАН РЕЗИНЭН БУДАГ
NOROO PAINT SINGLETHANE ДЭЭВРИЙН УРЕТАН РЕЗИНЭН БУДАГ
NOROO PAINT Singlethane нь полиуретан (уретан) суурьтай, ус болон борооны хамгаалалт өндөртэй резинэн будаг юм. Барилгын дээвэр, тагт, террас, сагсан бөмбөгийн талбай болон гадна орчны бетон гадаргууд хэрэглэж, ус нэвтрэхээс хамгаалах зориулалттай. Уян хатан чанар сайтай тул гадаргуугийн бага хэмжээний ан цав, хөдөлгөөнийг даган суналт үүсгэж, удаан хугацааны хамгаалалт үзүүлдэг.
Онцлох давуу талууд
Ус, борооны хамгаалалт өндөр
Уретан технологитой тул элэгдэлд тэсвэртэй
Маш сайн уян хатан чанартай
Хэт ягаан туяа болон цаг агаарын нөлөөнд тэсвэртэй
Бетон, цементэн гадаргуутай сайн барьцалддаг
Сагсан бөмбөгийн талбай, дээврийн ашиглалттай хэсэгт тохиромжтой
Ан цав үүсэх эрсдэлийг бууруулдаг
Удаан эдэлгээтэй, засвар үйлчилгээний зардлыг багасгадаг
Хэрэглэх боломжтой гадаргуу
Ашиглалттай болон ашиглалтгүй дээвэр
Тагт, террас
Сагсан бөмбөгийн талбай
Бетон шал
Цементэн гадаргуу
Ус чийгний хамгаалалт шаардлагатай гадна байгууламж
Будах заавар
1. Гадаргуу бэлтгэх
Гадаргууг тоос шороо, тос, бохирдлоос бүрэн цэвэрлэнэ.
Суларсан болон хуучирсан будгийг хусаж авна.
Ан цав, нүх сүвийг зориулалтын шаваасаар нөхөж тэгшилнэ.
Гадаргуу бүрэн хуурай байх шаардлагатай.
2. Суурь түрхлэг хийх
1-р үе праймерыг хэрэглэнэ.
Праймер хатсаны дараа дараагийн үндсэн суур будгийн ажлыг гүйцэтгэнэ.
3. Singlethane резинэн будаг түрхэх
Будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана.
Ролик, шүдтэй шпателаар жигд түрхэнэ.
Эхний үе хатсаны дараа хоёр дахь үеийг түрхэнэ.
Ус тусгаарлалтын өндөр шаардлагатай хэсэгт 2–3 үе түрхэхийг зөвлөж байна.
4. Хатаах хугацаа
Гадаргуугийн өнгөц хаталт: ойролцоогоор 4–8 цаг
Дахин будах хугацаа: 12–24 цаг
Бүрэн бэхжилт: 5–7 хоног
Хатаах хугацаа нь орчны температур, агаарын чийгшлээс хамааран өөрчлөгдөж болно.
Анхаарах зүйлс
Бороо ороөгүй гадаргуу хуурай, халуун дулаан цаг агаартай үед ажил гүйцэтгэнэ.
+5°C-аас доош температурт хэрэглэхгүй.
Будсан гадаргууг бүрэн бэхжих хүртэл ус болон механик ачааллаас хамгаална.
Ажлын үед хамгаалах хэрэгсэл ашиглана.
NOROO PAINT Singlethane нь ус үл нэвтрүүлэх өндөр чадвар, уян хатан бүтэц, элэгдэлд тэсвэртэй шинж чанараараа дээвэр болон спортын талбайн урт хугацааны хамгаалалтын найдвартай шийдэл юм.
